ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.ЭНХБААТАР гэж хэн бэ ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Улмаар ажлын хэсэг хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэснээ Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн байдаг.

Улмаар Хууль зүйн байнгын хорооны өчигдөр /2024.12.18/ хуралдаж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж С.Энхбаатарыг олонхи гишүүд дэмжжээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэх юм.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нь төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллажээ. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн байна.

Тэрбээр "ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана" гэдгийг онцолж байв.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.ЭНХБААТАР гэж хэн бэ

С.Энхбаатар 1977 оны тавдугаар сарын 3-ны өдөр төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжил эзэмшиж, хууль зүйн магистрын зэрэгтэй.

  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч /бакалавр/
  • 2007 МУИС-ийн Хууль зүйн сургууль, хууль зүйн магистр
  • 2015 Австрали, Макьюри Их Сургууль Олон Улсын магистр,

Тэрбээр эрх зүйч мэргэжлээр нийт 14 жил ажиллажээ.

1999. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн

2005. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн

2007.Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт Тамгын
хэлтсийн дарга

2008. Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга

2009. Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга

2012.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт

2012. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн, дэд дарга

2015. Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх

2016.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа
эрхэлсэн дэд захирал

2018.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон
гүйцэтгэгч

2019 оны нэгдүгээр сараас хойш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байна.

“Тавантолгой түлш ХХК мидлингээ үнэгүй авдаг ч тээвэрлэлтэд 288.4 ТЭРБУМ төгрөг зарцуулаад байна“
“Тавантолгой түлш ХХК мидлингээ үнэгүй авдаг ч тээвэрлэлтэд 288.4 ТЭРБУМ төгрөг зарцуулаад байна“
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!