Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Өнөөдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд иргэдийн санал авч эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын менежментийг сайжруулж идэвхгүй компаниудыг татан буулгах асуудал яригдаж буй.

Тодруулбал, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ЗХЭГ-ын дарга Н.Учрал хариуцаж байгаа юм. Тэрбээр "Өнөөдрөөс эхэлж төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд иргэдийн санал авч эхэллээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг баталж байж 20 жил яригдсан төрийн өмчийн реформыг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ. Алдагдал нь ашгаа давсан төрийн өмчит компаниудад хөндлөнгийн олон улсын аудит оруулна. Гарсан дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Засгийн газраас ТӨК-иудыг нэгтгэх, татан буулгах ажлыг эрчимжүүлнэ" гэлээ.

Дашрамд сануулахад, төрийн өмчит компаниудад нийт 2.4 их наяд төгрөгийн авлага, зээлийн асуудал яригдаж буй.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсөж, 41.5 их наяд төгрөг болжээ
Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр өсөж, 41.5 их наяд төгрөг болжээ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.