Н.Алтаншагай: Ерөнхийлөгчийн ивээл дор дүүргийн маань 34-р хороонд “Хавдар судлалын үндэсний төв“-ийг барих захирамж гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” Ерөнхийлөгчийн ивээл дор баригдахаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Дүүргийн маань 34-р хороонд баригдахаар яригдаж байгаа “Хавдар судлалын үндэсний төв-II” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гүйцэтгэгдэхээр өчигдөр захирамж гарлаа.

Уг захирамжаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулж бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭЗХ-ийн төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллахаар болж байна.

Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор болгон илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг байгуулахаар тусган Ерөнхийлөгчийн зүгээс ажлын хэсэг байгуулж байгаа юм. Монголын төдийгүй дэлхий дахины томоохон асуудал болоод байгаа хавдрын асуудалд ийнхүү Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас онцгой анхааран дэмжлэг үзүүлэхээр болж байна.

Уг эмнэлгийг барихаар 34-р хорооны нутаг дэвсгэрт 12 га газрыг гаргахаар хөөцөлдөн шийдээд байсан бол нэмээд 3 га газар гарган цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгохоор болж газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар хотын баруун бүс, хамгийн их хүн амтай дүүргийнхээ зовлонг мэдэхийн хувьд эмнэлгийн үйлчилгээг иргэдэд маань ойртох, тэгш хүртээмж талаасаа нэг алхам урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Хот төлөвлөлтийнхөө тухайд хотын баруун бүсэд байгаа гэдгээрээ иргэдэд эмнэлгийн хүртээмж талаасаа хамгийн зөв шийдэл хэмээн төлөвлөлтийнхөн үзэж байгаа" гэжээ.

ТӨҮГ-т ажиллагсдын сарын дундаж цалин улсын дунджаас дээгүүр буюу гурван сая төгрөг байна
ТӨҮГ-т ажиллагсдын сарын дундаж цалин улсын дунджаас дээгүүр буюу гурван сая төгрөг байна
 
М.Бадамсүрэн: ААН-үүд хөнгөн, хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн агентлаг ямар их ГАЦАА болж буйг харуулж байна
М.Бадамсүрэн: ААН-үүд хөнгөн, хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн агентлаг ямар их ГАЦАА болж буйг харуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!