Өнгөрсөн 24 цагт Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-т хамгийн их дуудлага иржээ. Тодруулбал, өчигдрийн /2024.12.15/ 08.00 цагаас өнөө өглөөний /2024.12.16/ 08.00 цаг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 2138 дуудлагад үйлчилсэн нь хамгийн их дуудлагатай өдөр байжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг тус төвөөс мэдэгдлээ. Иймд:
-Иргэд та бүхэн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах,
-Түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөн, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!