“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Арчлахгүй бол ургахгүй” уриан дор зохион байгуулагдаж буй бүх нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан "Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д хус, буйлс, мөнгөлөг жигд төрлийн мод тарьж “БАЯЛАГ” бичил төгөл байгууллаа.
ЭОТ ХХК 2023 онд “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 35га талбайд 4900 улиас, 1535 бургас, 200 ширхэг гацуур буюу 6635 мод тарьсан юм.