“Эрдэнэт үйлдвэр“ ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Эрдэнэс Оюу Толгой “ХХК, “Рио Тинто Монгол” ХХК-ийн төлөөллүүд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, уурхайн олборлолт, боловсруулалт, технологийн үйл ажиллагааны туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Геологи Уул Уурхайн хэлтсийн менежер Л.Өнөрбаатар, Ханбогд Хамтын Ажиллагааны хэлтсийн менежер Б.Чулуунбаатар болон уул уурхайн мэргэжилтнүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Төсөл Хөгжүүлэх газрын захирал Роше ван Дер Мээрв, Хамтын ажиллагааны газрын захирал Г.Эрдэнэбилгүүн, Хайлуулах үйлдвэрийн төслийн менежер Вайли Коллинз нарын хүмүүс оролцлоо.

Туршлага солилцох уулзалтын үеэр Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Рио Тинто Монгол ХХК-ийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авч, гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар техникийн завод, хаягдлын аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцов.

“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
 
Ажилчдын байранд гал гарсны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн ГССҮТ-д хүргэгджээ
Ажилчдын байранд гал гарсны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн ГССҮТ-д хүргэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!