БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал тогтоож, улс төрийн эмх замбараагүй байдал бий болгох оролдлого хийсэн хэмээн үзэж сөрөг хүчин болох Либерал Ардчилсан нам болон бусад жижиг намаас огцруулах шаардлага гаргаж Үндэсний Ассамблейд хандсан байдаг билээ.
Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблей хуралдаж, нийт 300 гишүүнээс 204 гишүүн огцруулахыг дэмжиж, 85 гишүүн эсэргүүцэж, 3 гишүүн түдгэлзэж, 8 гишүүний саналын хуудас хүчингүйд тооцогдлоо. Ийнхүү Ассамблейгаас гаргасан огцруулах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэн Юн Сок Ёлийг албан тушаалд нь үлдээх эсвэл огцруулах эсэхийг шийдэх юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!