Армени, Азербайжан АНУ-ын зуучлалаар маргаан бүхий бүс болох Уулын Карабахад гал зогсоох тохиролцоонд дахин нэг удаа хүрсэн байна.
“Талууд эрчимтэй хэлэлцээний дүнд тохиролцоонд хүрлээ. Зөвшилцлийн хугацаа даваа гаргийн өглөөнөөс эхэлнэ” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна.
Армени, Азербайжан энэ сарын эхээр хоёр ч удаа гал зогсоохоор тохиролцсон боловч мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байгаа юм.
АНУ, Армени, Азербайжаны өнгөрсөн ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “хүмүүнлэгийн түр эвлэрэл” даваа гаргийн өглөөний 08:00 цагаас эхлэх ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигун, Арменийн Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян, Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов нарын уулзалтын дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
Баасан гарагт хоёр орны Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтон хотод тусдаа уулзсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээнд оролцсон бүх төлөөлөгчид “Twitter” хуудсаараа дамжуулан ням гарагт баяр хүргэсэн байна.
Армени, Азербайжан “дахин“ гал зогсоохоор тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.