Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ

Огноо
Унших
1 минут 12 секунд

Нэгдсэн Үндэстний байгууллагын дэмжлэгтэйгээр жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор 1991 оноос дэлхийн улс орнууд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ онд Олон улсад “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриан дор, үндэсний хэмжээнд “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ – Шалтаг бүү тооч” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар тул энэхүү нөлөөллийн аянд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо Нийслэлийн иргэдийн спортын XII наадамд ТЭРГҮҮН байрт шалгарч 4 жил дараалан АВАРГА байгууллагаар тодорлоо
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо Нийслэлийн иргэдийн спортын XII наадамд ТЭРГҮҮН байрт шалгарч 4 жил дараалан АВАРГА байгууллагаар тодорлоо
 
НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав
НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.