Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо Нийслэлийн иргэдийн спортын XII наадамд ТЭРГҮҮН байрт шалгарч 4 жил дараалан АВАРГА байгууллагаар тодорлоо.
Нийслэлийн иргэдийн спортын XII наадамд 9 дүүргийн 124 хорооны 1044 иргэн спортын 9 төрлөөр 381 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо ТЭРГҮҮН байрт шалгарлаа.