Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Бени хотын шоронгоос 900 гаруй хоригдол оргожээ. Тэдний дунд аюултай гэмт хэрэгтнүүд, террористууд байгаа тухай мэдээлсэн байна. “Ардчилсан хүчний эвсэл” хэмээх террорист бүлэглэлийн босогчид шорон руу дайран орж, камеруудыг онгойлгон хоригдлуудыг сулласан тухай Бени хотын даргын гүйцэтгэгч Модест Бакванамаха мэдээлсэн байна.
Шоронд ял эдэлж байсан 1000 гаруй хоригдлын ердөө 110 нь оргон зайлахаас татгалзан үлджээ. 2017 оны зун “Май-май” хөдөлгөөний босогчид Бени хотын шорон руу дайрч 930 гаруй хоригдлыг суллаж, 11 хүний амийг хөнөөж байжээ.