Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нидерландын мэргэжилтэн Трампын твиттерийн нууц үгийг тааж чаджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нидерландын мэдээллийн аюулгүй байдлын судлаач Виктор Геверс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсанд нэвтэрч чадсаныг “De Volksrant” сонин мэдээлжээ.

Тэрбээр Трампын хувийн мессэжүүдийг үзэж, өмнөөс нь мэдээ цацах боломжтой болсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн нууц үгийг тааж чадсан нь түүнд ийм боломж олгожээ. Геверс таах оролдлогыг таван удаа хийгээд жинхэнэ нууц үгийг нь олж чадсан байна.

Трампын нууц үг “maga2020!” байжээ. MAGA нь Make America Great Again гэсэн Трампын сонгуулийн уриа юм. “Би дөрвөн удаа алдаатай нууц үг оруулсныхаа дараа блоклогдох байх гэж тооцоолж байсан. Гэтэл санаандгүй тав дахь оролдлого нь амжилттай болсон” гэж Геверс ярьжээ. Уг мэдээг цацагдсаны дараа Твиттер компаниас няцаасан мэдэгдэл гаргасан байна.

“Нидерландын хэвлэлд нийтлэгдсэн шиг зүйл болсныг батлах баримт бидэнд олдсонгүй. Бид АНУ-ын засгийн газар болон сонгуультай холбоотой твиттер хаягнуудын нууцлалыг дээд зэргээр ханган ажилладаг” гэж тус компани мэдэгдсэн байна.

 

Алтан мөрдэст генералуудад хүндэтгэл үзүүллээ
Алтан мөрдэст генералуудад хүндэтгэл үзүүллээ
 
“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 220 малчин өрхөд 8.7 тэрбумын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 220 малчин өрхөд 8.7 тэрбумын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.