Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Боловсролын яамны зардал 152 тэрбум төгрөгөөр хасагдаж буй. Үүнтэй холбогдуулан шилжин хэрэгжих сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлаар сайд П.Наранбаяраас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Боловсролын салбарт ирэх онд шилжин хийгдэхээр төлөвлөгдсөн 400 гаруй төсөл байсан. Нийт 474 тэрбум төгрөгөөр 93 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр байгаа. ЗГ-аас анх өргөн мэдүүлсэн байсан төсөвт 500 орчим тэрбум төгрөг суулгасан байсан ч сүүлийн төсөлд 26 тэрбум төгрөгөөр хасагдсан. Учир нь 12 дугаар сарын байдлаар гэрээгээ байгуулж амжаагүй байсан ажлын санхүүжилт хасагдсан гэсэн үг. Бид алдагдлыг нөхөхийн тулд Дэлхийн банктай зээлийн асуудлаар ярилцаж байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!