П.Наранбаяр: Хувийн сургуулиуд төрийн ачааг үүрэлцээгүй бол зөвхөн нийслэлд сургууль барих 1.3 их наяд төгрөгийн хэрэгцээ үүсэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Боловсролын яамны зардал 152 тэрбум төгрөгөөр хасагдаж буй. Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн урсгал зардал, хүүхдийн хоолны зардлаас таналт хийгдсэн гэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр: Хувийн сургуульд 76 мянган хүүхэд сурч байна. Үүнээс нийслэлд 68 мянган хүүхэд суралцаж байна. 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал огт олгогдохгүй байгаа. Монгол Улс нэг хүүхдэд 1.8 сая төгрөгийн хувьсах зардал зарцуулж байна. Боловсролын Ерөнхий хуульд энэ хувьсах зардлыг хуваалцаж байгаа сургуулиудад дэмжлэг үзүүлэхийг заачихсан байдаг. Ер нь хувийн сургуулиуд боловсролын үйлчилгээг сонголттой болгож, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа гэдгийг бид бодох л хэрэгтэй. Хэрэв энэ ачааллаа төр өөрөө дааж сургууль барина гэвэл зөвхөн нийслэлийн ачааллыг бууруулахад 1.3 их наяд төгрөгийн хэрэгцээ гарч байгаа юм. Энэ жилийн салбарын хөрөнгө оруулалтын зардал 470 тэрбум төгрөг байна. Цаашид бид төсвийн зарлагын 20 орчим хувийг боловсролд зарцуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 13 хүрэхгүй хувийг зарцуулж байна. Үүнийг Сангийн яам дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Явган хүний зам дагуух модыг хэлбэржүүлэн тайрч, орц гарц хаасан хашаа, хайсыг буулгана
Явган хүний зам дагуух модыг хэлбэржүүлэн тайрч, орц гарц хаасан хашаа, хайсыг буулгана
 
Япон улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Япон улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!