Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Нэгдсэн эмнэлэг 633 эмч ажилтантай, амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Хүүхдийн тасаг нь 140 ортой хэдий ч томуугийн өвчлөл нэмэгдэж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо өссөнтэй холбогдуулан нэмэлтээр 70 ор гаргажээ. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учраас хүүхдийн тасагт нэмэлт ор байршуулах шаардлага байгааг эмнэлгийг удирдлагууд тайлбарлалаа.

Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн засаг дарга богино хугацаанд хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлж шаардлагатай ажил арга хэмжээг авч ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

“Оньс систем“ Хас банктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
“Оньс систем“ Хас банктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!