Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Европт өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 гаруй хоногт хоёр дахин нэмэгдэж, пүрэв гарагт анх удаа 200 мянга давжээ.

Европт өнөөдрийн байдлаар 7.8 сая орчим хүн халдвар авч, 247 мянга орчим хүн нас баржээ. Европт энэ сарын 12-нд анх удаа өдөрт халдварын 100 мянган тохиолдол бүртгэгдсэн юм. Түүнчлэн пүрэв гарагт Итали, Австри, Хорват, Словени, Босни зэрэг оронд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Европт Энэтхэг, Бразил, АНУ-ын үзүүлэлтүүдийг нийлүүлснээс олон халдварын тохиолдол өдөрт илрэх болсон боловч халдвар авсан хүний тоо ийнхүү нэмэгдэж буй нь шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог олноор нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Дэлхий даяар “COVID-19” халдварын 41.4 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 1.1 сая орчим хүн нас барснаас халдварын нийт тохиолдлын 19 хувь нь, нас барсан хүмүүсийн 22 орчим хувь нь Европт бүртгэгдсэн байна.
 

Н.Алтанхуяг:  С.Чулуун түүх гуйвуулж, улаан цайм худал ярьж болохгүй
Н.Алтанхуяг: С.Чулуун түүх гуйвуулж, улаан цайм худал ярьж болохгүй
 
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудын нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа. Бүгд ХУЛГАЙЧ гэж хараад байна
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудын нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа. Бүгд ХУЛГАЙЧ гэж хараад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.