Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурлыг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар удирдан явуулж хороодод тулгамдаж буй цаг үеийн асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр хороодын Засаг дарга нар хороодод тулгамдаж буй хөрөнгө оруулалт, хот нийтийн аж ахуй, хог тээвэрлэлт, нийтийн хэв журам, ил задгай худалдаа, нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалттай холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтээ уламжлав.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулахад холбогдох байгууллагатай хамтран ажиллах, Хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын ажлын судалгааг гаргаж, холбогдох байгууллагатай хамтран барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, “Шарилжгүй Сонгинохайрхан” аяны хүрээнд холбогдох хэлтсийн албан хаагчидтай хамтран хяналт тавь ажиллах чиглэлийг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар өглөө.