Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлыг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар удирдан явууллаа.

Хурлын үеэр СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шинээр худалдан авах, нэн шаардлагатай тусгай зориулалтын машин, механизмуудын судалгааг гаргаж, төсвийн тодотголд тусгуулах талаар бэлтгэл ажлыг хангах, Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн нийт удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • Дүүргийн хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг бүрэн барагдуулж, хуулийн хугацаанд нь иргэнд хариу өгч ажиллах
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, цас хайлуулах давс, бодис худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах
  • Хотын ногоон байгууламжууд дахь зүлэг, шарилж, мод, бут, автозамын нэгдүгээр эгнээ дагуу ургасан модыг засаж жигдлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, олон нийтэд тогтмол мэдээлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах
  • Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/988 дугаар захирамжаар батлагдсан Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Шарилжгүй сонгинохайрхан” аянд нэгдэхийг уриаллаа
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Шарилжгүй сонгинохайрхан” аянд нэгдэхийг уриаллаа
 
Т.Доржханд: Үнийн асуудал хөндсөнөөс өөр юу хийсэн юм бэ гэж асууж байна. Зардал байхгүй юм чинь юу хийх юм бэ
Т.Доржханд: Үнийн асуудал хөндсөнөөс өөр юу хийсэн юм бэ гэж асууж байна. Зардал байхгүй юм чинь юу хийх юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.