Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхошуунд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

”Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй.

Сонгинохайрхан дүүргийн хувьд "Баянхошуу, Толгойт" гэсэн хоёр дэд төвийг барьж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон бусад холбогдох албаныхантай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжид газар чөлөөлөлт хийх 18 айлын төлөөлөлтэй уулзан, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүдийн талаар санал солилцлоо.

“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй.

Энэ хүрээнд 2023-2025 онд дахин төлөвлөлтөөр 336 айлын ногоон орон сууц барих бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тус 110 айлын орон сууцанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдэнэ. Мөн газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангах юм.

Халиа тошин, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Халиа тошин, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.