Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 2-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43949, мөрдөн байцаалтын 4202 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
-Баянгол дүүргийн прокурорын газраас эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч И.Д нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 /Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд тус тус шилжүүлжээ.
15.1 дүгээр зүйлийн 2-т Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;
2.2.хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!