Ирэх оны төсөвт Спортын үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танасан асуудлаар МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нарын тамирчид мэдээлэл хийж байна.
-----------------
Дасгалжуулагчдын төлөөлөл: Гишүүдэд хандаж хэлэхэд спортын салбарын төсвийг анхаарч үзээч. Шигшээ багт бодолцож үзээч. Өнөөдөр тамирчин 1.2 сая төгрөгийн цалин төсөвлөгдөж бусад татвараа төлж гар дээр 900 гаруй мянган төгрөг л авдаг. Жишээ нь, манай Гимнастикийн баг тамирчид хувийн зардлаараа тэмцээнд оролцож байна. Бас Шигшээ баггүй болж цомхотголд орсноос хойш тамирчид сургуулиа хаяж гадаадад ажиллахаар явж байна. Ийм гашуун түүх бүх спортын багт байгаа. Биеийн тамирын спортын салбарт онцгой анхаарч үзээч гэж хэлмээр байна. Бид гайгүйхэн газрын үйлчлэгчээс ч бага цалин авч байна. Цаашид 330-хан тамирчныг асуудлыг онцгой анхаарч үзээч. Биеийн тамир, спортын салбарын төсвийг нийтэд нь анхаарч үзээч. Амсуулаад орхих төдий бол үнэхээр уучлаарай, байж боломгүй зүйл юм гэлээ.
Дараа нь, Гимнастикийн дасгалжуулагч н.Оюунтуяа: Монгол нэрийг дэлхийд цуурайтуулж явдаг нь спортын салбар гэж боддог. Бүх спортын төрлөөр хичээллэж буй хүүхдүүд ирээдүйд сайн тамирчин болж эх орныхоо төрийн далбааг дэлхийд мандуулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Дэлхийн аваргад орохын төлөө тивийн эрхийг авдаг болсон. Дэлхийн цомын тэмцээнд 4 жилд бүгдэд нь оролцож оноо цуглуулж байж эрх авах үгүйгээ шийддэг. Өнгөрсөн 4 жилд бид нэлээн олон тэмцээнд төсөв мөнгөний асуудлаас болж оролцож чадаагүй. Олимпын дараах тэмцээнд өөрсдөөсөө зардлаа гаргаж, дэлхийн дэвжээнээс Монголын анхны мөнгөн медалаа авчирлаа. Энэ бол бидний хувьд маш том алхам. Төсвийн зардал бидний хувьд тулгамдсан асуудал болж байна гэлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!