Г.Болортуяа: Хатгалгаа өвчин туссан хүүхэд 5-10 хоног эмнэлэгт эмчлүүлдэг. Гэтэл тус өвчин бүрэн шимэгдэх хугацаа нь 45-60 хоног. Тиймээс гэрийн асаргаа маш чухал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

-----------------------------------

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эмч Г.Болортуяа:

Амбулатори төвөөр үйлчлүүлж байгаа эцэг, эхчүүд дунд "Манай хүүхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс эрүүл болоод гарсан. Гэтэл маргааш нөгөөдөр нь ахиад халуурч, ахин дахин хатгаа аваад байна" гэдэг. Тухайн хүүхдийн өөрийнх нь онцлогоос шалтгаалж дунджаар 5-10 хоног эмчилгээ хийлгээд гарч байгаа. Гэтэл хатгалгаа өвчин бүрэн эдгэрч шимэгдэх хугацаа нь 45-60 хоног байдаг. Эмнэлэгт халдварын цочмог үеийг дардаг. Өндөр давтамжтай халуурах, амьсгаадах зэрэг шинж тэмдгүүд арилж, хүүхэд гэрт нь асаргаа хийлгэхээр гаргадаг. Тиймээс гэрийн асаргаа маш чухал. Хүүхдийнхээ дархлааг нь дэмжиж, эцэг эхчүүд амны хаалтыг маш сайн зүүж хэвших хэрэгтэй.

Манай хүүхэд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байж ханиад авчихлаа гэдэг. Тэгвэл гадуур явж байгаа хүн вирус тээгээд байна гэсэн үг. Тиймээс амны хаалт зүүх нь маш чухал. Гэртээ ороод ам, хамраа зайлаад, гараа угаах хэрэгтэй. Үүний дараа хүүхэдтэйгээ харьцах ёстой. Агаарын замаар халддаг учраас гаднаас орж ирээд ханиаж найтаагаад ярих болгонд шүлсээр вирус агаарт тархахад хүүхэд тэр агаараар амьсгалж дахиад ханиад авна гэсэн үг. Том хүмүүс харьцангуй дархлаа өндөр. Өвдсөн хүүхдэд шингэн юм сайн уулга. Бүлээн ус, хярам, цайг бага, багаар шимүүлж уулгах хэрэгтэй. Ундаа, чихэрлэг зүйлсээс татгалзаарай.

ТӨСВИЙН ТӨСӨЛ: 2025 онд 83.3 сая тонн нүүрс экспортлоно
ТӨСВИЙН ТӨСӨЛ: 2025 онд 83.3 сая тонн нүүрс экспортлоно
 
Ж.Галбадрах: Ирээдүйн Монгол орон хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй
Ж.Галбадрах: Ирээдүйн Монгол орон хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!