Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулийн төслүүдийг өргөн барилаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслүүдийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт, Батлан хамгаалахыйн сайд Г.Сайханбаяр өргөн барилаа.

Тус хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан бөгөөд Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хуулийн төслүүд юм.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл батлагдсанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албандаа итгэх итгэл, хандах хандлага, алба хаах хүсэл зориг, эрмэлзэл нь нэмэгдэх, алслагдсан болон хөдөө, орон нутагт ажиллах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тэдний ажиллаж амьдрах орчин, эдийн засгийн баталгаа дээшлэх зэрэг эерэг үр дүн үзүүлэх болно.

Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл батлагдсанаар манай улсын энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх төрөл, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулах хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, энхийг дэмжих ажиллагааны удирдлагын тогтолцоо боловсронгуй болж, цэрэг, цагдаагийн баг, алба хаагчийн үүрэг гүйцэтгэлт, хариуцлага нарийвчлан зохицуулагдах юм.

Оросын Холбооны улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.