Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын Холбооны улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 4 секунд

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Оросын Холбооны Улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл явагдана.

Тавигдах шаардлага:

  • Өөрийн сонгосон 3 хичээлээр Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн байх;
  • Ерөнхий эрдмийн босго оноо 480-аас дээш байх;
  • Биеийн өндөр 165 см-аас дээш өндөртэй 60 кг-аас багагүй жинтэй байх;
  • Сэтгэц эрүүл, гаж зуршилгүй байх;
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
  • Бие бялдрын эрүүл зөв хүмүүжилтэй байх.

Бүрдүүлэх материал: Оросын Холбооны Улсын цэргийн сургуулийн сонгон шалгаруулалтад орох сурагч, иргэн, дараах материалыг заавал бүрдүүлнэ.

Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтын дагуу);
  • Тухайн хүний хүсэлт (өргөдөл);
  • Өмнөх шатны сургууль төгссөн гэрчилгээний хуулбарыг (нотариатаар батлуулсан);
  • Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);
  • Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалт, шүүлгийн дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай байх);
  • Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг авах;
  • 2 хувь цээж зураг.

ОХУ-ын цэргийн их, дээд сургуулийн хуваарийг хавсаргав.

Холбогдох албан тушаалтан: Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Ахмадын бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн хошууч Э.Энхзориг, утас: 458929, 99133488.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол улсад ажлын айлчлал хийв
 
Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн гэв
Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.