Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, зөвлөх Ж.Отгонцагаан нар Техник спортын төв /ТСТ/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Техник спортын төвийн захирал Б.Наран-Идэр, МҮОХ-ны тэргүүнд, ТСТ-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон төвөөс боловсруулсан Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа дахь орчин үеийн өвөл, зуны спортын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны цогцолборын иж бүрэн төслийг танилцуулсан юм.
Мөн энэ үеэр Техник спортын төв дээр буудлага спортын өсвөр үеийн УАШТ-ийг зохион байгуулж , 200 гаруй тамирчин цэц мэргээ сорьж байлаа.