Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп, Байден нарын мэтгэлцээн эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын сүүлийн мэтгэлцээнээ эхэллээ. Телевизээр шууд дамжуулж буй энэхүү мэтгэлцээн нь нэр дэвшигчдийн аль алины хувьд 11 дүгээр сарын 3-наас өмнө үндэсний хэмжээний үзэгчдийн өмнө гарах сүүлийн боломж байж магадгүй юм.

Сүүлийн мэтгэлцээний талаар юу мэдэх ёстой вэ?

Мэтгэлцэх газар: Мэтгэлцээн Теннесси муж улсын Нашвилл хот дахь “Belmont” их сургуульд болж байгаа бөгөөд орон нутгийн цагаар оройны 21 цагаас 90 минутын турш үргэлжилнэ.

Мэтгэлцээний сэдэв: “NBC” сувгийн сэтгүүлч Кристен Велкер мэтгэлцээнийг чиглүүлэх бөгөөд “COVID-19-тэй тэмцэх”, “Америкийн гэр бүлүүд”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Үндэсний аюулгүй байдал”, “Манлайлал” зэрэг зургаан сэдвээр мэтгэлцэнэ.

Мэтгэлцээний бүтэц: Сегмент тус бүр 15 орчим минут үргэлжилнэ. Чиглүүлэгч асуултаа асуун сегментийг эхлүүлсний дараа нэр дэвшигчид хоёр минутын дараа хариулах шаардлагатай.

"Буянт-Ухаа 1" хорооллын орчимд баригдаж байсан барилгад гал гарчээ
 
Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх замд засвар хийж байна
Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх замд засвар хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.