Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Мөнхбаяр, Э.Доржпүрэв нарыг “Алтангадас“ одонгоор шагнав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Самбо бөхийн 2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П.Мөнхбаяр, Э.Доржпүрэв нарт Төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагналаа.

Спортын төв ордны "А" зааланд өчигдөр зохион байгуулсан тэмцээний нээлтийн ёслолд МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МСБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Бейсен, дэд ерөнхийлөгч, Э.Содномжамц, дэд ерөнхийлөгч Б.Ганболд, МҮОХ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан нар оролцлоо.

Тэмцээнийг нээж Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл үг хэлж, шинээр дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсенд батламжийг гардуулав. Чингэлтэй дүүргийн тамирчид болох Э.Хүслэн, М.Бат-Эрдэнэ нарт спортын мастерын тэмдгийг нь зүүж өгсөн юм. Мөн саяхан "Алтангадас" одон хүртсэн "Борнуур" дэвжээний дасгалжуулагч, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ С.Солонгогэрэлд холбооноос хүндэтгэл илжрхийлж, амжилт хүслээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга