Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Д.Батбаяр байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрбээр" Ирэх долоо хоногт Төсвийн зарлагын дэд хороо хуралдаж чадахааргүй байна. Учир нь бүгд л ирэх оны төсөв яриад байдаг. Гэтэл 2023, 2024 оны төсвийн зарцуулалтыг мартаад байна. Төсвийн зарцуулалтад Аудитын байгууллага шалгалт хийгээд дүгнэлтээ гаргачихсан байгаа. Үүгээр төсвийн захиран зарцуулагч нарын багагүй хувьд зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан албан тушаалтан бүрт хариуцлага тооцох ёстой. Аудитаар илэрсэн алдаа, зөрчлүүдэд ямар хариуцлага тооцсон бэ гэдэг асуултад хариут авч чадахгүй байна. Тиймээс Төсвийн зарлагын дэд хорооноос албан бичгээр мэдээлэл шаардана. Өмнө нь нэг шаардсан ч хариу өгөөгүй л байна. Үндсэндээ төсөв батлагддаг. Зарцуулалт, бүртгэлд ямар ч хянат байхгүй л өнгөрчхөж байгаа юм" гэв.