Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амны хаалт коронавирусээс хэрхэн хамгаалдгийг тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Японы судлаачид амны хаалт коронавирусээс хэрхэн хамгаалж буйг жинхэнэ коронавирус, манекен ашиглан тогтоожээ. Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Каваока Ёшихиро, Үэки Хироши нараар ахлуулсан судлаачид туршилтыг явуулсан байна.

Туршилтын үеэр лабораторид хоёр манекенийг өөд өөдөөс нь харуулан байрлуулжээ. Тэдгээрийн нэгийг коронавирус бүхий агаар дусал гаргахаар, нөгөөг нь хүнтэй адил амьсгалах механизмтайгаар бүтээжээ. Судлаачид эхний туршилтаар амьсгалдаг манекенд амны хаалт зүүлгэсэн бөгөөд энэ үед вирусний амьсгалын замаар нэвтрэх хэмжээг даавуун амны хаалт 17 хувь, мэс заслын амны хаалт 47 хувиар, “N95” мэс заслын амны хаалт 79 хувиар бууруулжээ.

Харин вирус тарааж буй манекенд амны хаалт зүүлгэхэд даавуун болон мэс заслын амны хаалтын аль аль нь нөгөө манекенд вирус дамжих эрсдэлийг 70 гаруй хувиар бууруулсан байна. Мөн судлаачид манекенүүдийн аль алинд амны хаалт зүүлгэсэн ч вирус дамжихаас бүрэн сэргийлж чадахгүй гэдгийг тогтоосон байна.

Ким Кардашиан реалити шоу бус инстаграмаас илүү мөнгө олдог
Ким Кардашиан реалити шоу бус инстаграмаас илүү мөнгө олдог
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц