Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрсайхан: 1 их наядын өртөгтэй зам барих 8 төслийг танаж, гадаад томилолт бичиг хэргийн зардлыг 50 хувиар багасгахаар болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газраас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг өчигдөр дахин УИХ-д өргөн барьсан. Тэгвэл Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Нэг их наяд төгрөгийн өртөгтэй зам барих 8 төслийг танахаар" болсон талаар мэдээлэв.

Тэрбээр "Зам тээврийн яамны урсгал зардал, цалингаас бусад зардлыг 10 хувиар танаж байгаа. Шатахуун, гадаад томилолт бичиг хэргийн зардлыг 50 хувиар, 38 төсөл хэрэгжихээс 9-ийг нь хассан. Тэрэлжийн дөрвөн эгнээтэй зам, Дархан Алтанбулагийн дөрвөн эгнээ зам, Дадалын 59 км зам, Халх гол Хэрлэн тосгон гэсэн 69 км зам гэх мэт төслүүд хасагдсан. 8 төсөл хасахад 1 их наяд руу дөхнө" гэв.

Эрүүл, аюулгүй сургууль арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна
Эрүүл, аюулгүй сургууль арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна