Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл, аюулгүй сургууль арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл, аюулгүй сургууль арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Эрүүл, аюулгүй сургууль арга хэмжээний зорилго нь суралцагчдад эрүүл, аюулгүй сурч боловсрох орчныг бүрдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн, эрүүл амьдрах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх замаар тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ хүрээнд 2028 он хүртэл дараах үндсэн зорилтод чиглэн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулсан. Үүнд:

  • Эрүүл, аюулгүй сургуулийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Сургалтын болон хичээлээс гадуурх хөтөлбөрөөр дамжуулан эрүүл мэндийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;
  • Сургуулийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх;
  • Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлж, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх;
  • Оролцогч талуудын оролцоог хангасан, үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг юм.
ТАНИЛЦ: Ахлах ангийн цахим сургалтын долоо хоногийн зөвлөмж
ТАНИЛЦ: Ахлах ангийн цахим сургалтын долоо хоногийн зөвлөмж
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.