УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэх эсэхийг дэмжих асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэнээр төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ.
Үргэлжлүүлэн 10.30 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах юм.
Сануулахад, өчигдөр Засгийн газраас УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ.