Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл“-ийн чуулган боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Баянзүрх дүүрэг 2024 оны Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хийж хэрэгжүүлж буй ажилдаа хүүхдүүдийн тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг тусган ажиллаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханы санаачилгаар өнөөдөр “Хүүхдийн зөвлөл”-ийн ээлжит хурал болж байна. Хуралдааны өмнө “Хүүхдийн зөвлөл”-өөс 3000 гаруй хүүхдийн саналыг хүлээн авч, түүнийгээ нэгтгэх салбар хуралдаануудыг зохион байгуулсан. Эдгээр салбар хуралдаанаас гаргасан санал санаачилгаа дүүргийн удирдлагуудад хүргүүлэн ажиллаж байгаа нь тэдний дуу хоолой орон нутгийн хэмжээнд бодлого боловсруулах түвшинд хүрч буй юм. Тиймээс цаашид Баянзүрх дүүрэг Хүүхдэд ээлтэй дүүрэг болон хөгжих, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэхэд нэг алхам урагшилж буйг тус чуулганд оролцогчид хэлж байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.