Эрчим хүчний реформын хүрээнд цахилгаан, дулааны үнийг бодит өртөгт нь хүргэхээр болсон. Эхний ээлжинд цахилгааны үнийг өнгөрсөн сарын 15-наас нэмэгдүүлсэн байдаг. Тодруулбал, цахилгааны дундаж тариф 1 кВт тутамд 216 төгрөг байсан бол 280 төгрөг болж нэмэгдсэн. Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн юм.
Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт хоорондох хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт-аас илүү хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцох юм байна.
Тэгвэл "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас "Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл" хэрэгжүүлэхээр 5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тухайн зардлыг өөрийн хөрөнгөөсөө гаргаж буй аж. Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу. Тухайлбал,
-1 фазын тоолуур, PLC - 19862 ширхэг
-3 фазын тоолуур (5А), PLC - 525 ширхэг
-3 фазын тоолуур (100А), PLC - 870 ширхэг
-3 фазын тоолуур (5А), 4G - 100 ширхэг
-3 фазын тоолуур (100А), 4G - 20 ширхэг
-Концентратор - 100 ширхэгийг тус тус авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!