Г.Лувсанжамц: Утаагүй зуух, сайжруулсан түлшээр утааг бүрэн шийдэх боломжгүй гэсэн судалгааны дүн гарсан

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан агаарын бохирдол эрс нэмэгдэж, иргэдийг бухимдуулсаар байгаа билээ. Цаашид агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар тодорхой шийдэл гарч ирээгүй байна. Түүнчлэн одоо ашиглаж буй утаагүй зуух, сайжруулсан түлшээр утааг бүрэн шийдэх боломжгүй гэсэн судалгааны дүн гарсан аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Би 2018 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуульд мастерын зэрэг хамгаалсан. Cудалгааны сэдэв маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээ болон түүний үр нөлөөг хэмжих байсан. Утаагүй зуух, сайжруулсан түлшээр утааг бүрэн шийдэх боломжгүй гэсэн үр дүн гарч байв.

Ипотекийн зээлийг дэд төвүүд рүү чиглүүлэх, өрхүүдийн гэр, байшинг дулаалж цахилгаан халаагуурт шилжүүлэх, дулаалгыг пассив стандартад хүргэснээр 8 жилд утааг 74 хувиар буулгах боломжтой тооцоолол гарсан. Төрийн бодлого судалгаанд үндэслэх ёстой. Галлагааг бус дулаалгыг дэмжиж байж утаагүй болно. Бодитой үр дүн гаргахаар ажиллаж байна" гэлээ.

Хятадын иргэн түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай
Хятадын иргэн түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!