Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлаас дэмжсэн. Үүнтэй холбогдуулан хуучин сайд нар дахин ажиллах эсвэл шинэ засаг байгуулах асуудал дээр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан хүмүүс шуурхай ажлаа эхлүүлэх ёстой. Дэд сайдыг би дэмждэг. Яамдын тоог цөөлөх хэрэгтэй" гэх тайлбарыг өглөө.