Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын иргэн түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргасан хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-т

-Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

УИХ-ын дарга асан М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох хуралд оролцож байна
УИХ-ын дарга асан М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох хуралд оролцож байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ