Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ангар: Төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан, дулааны мөнгөө ч төлж чадахгүйд хүрэх нь

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор ирэх сарын 10-ны дотор Засгийн газраас УИХ-д төсвөө дахин өргөн мэдүүлэхээр болсон.

Уг асуудалтай холбогдуулан Эдийн засагч Д.Ангар "Ээ хөөрхий УИХ маань өмнө нь баталсан 2025 оны төсвөө хүчингүй болгочихож. ЗГ шинээр төсөв өргөн барих юм байх. Харамсалтай нь тэгдэг хууль байхгүй л дээ. Төсвийн тухай хуульд ч, УИХ-ын дэгийн тухай хуульд ч оны төгсгөлийн 12 дугаар сард төсөв шинээр өргөн бариад батлах зохицуулалт байхгүй. Ёстой сонин кейс үүслээ дээ.

Сайн хуульч нар л хуулийн гаргалгаа гаргахгүй бол 2025 оны 1, 2 дугаар сард төрийн албан хаагчид цалингүй, төсвийн байгууллагууд цахилгаан дулааны мөнгөө ч төлж чадахгүй байдалд хүрэхээр байна. Бусад санхүүжилт бүр байхгүй шүү.

Ер нь гэхдээ төсвөө батлуулж чадаагүй анхны ЗГ, төсвөө баталж чадаагүй анхны парламент энэ удаагийнх болов" гэх байр суурийг илэрхийллээ.

Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа