Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, ил тод нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "Mining week & Minepro-2024" арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Уламжлал болгон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног арга хэмжээ энэ жил хамрах цар хүрээгээ тэлж чуулга уулзалт, үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

"Mining week & Minepro-2024" арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана уулын олборлолтын талаар, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог компанийн борлуулалт, тээврийн үйл ажиллагааны талаар, Стратеги төлөвлөлт, төслийн удирдлагын газрын дарга Ц.Анх-Од хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга компанийн санхүүгийн үндсэн үзүүлэлтийн талаар тус тус илтгэл танилцуулга хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оноос эхлэн нүүрсээ зөвхөн биржээр хил нөхцөлтэй арилжаалдаг болсноор борлуулах нүүрсний хэмжээ, үнэ өсөж, компанийн ашиг орлого нэмэгдэж, Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээр улсад тэргүүлсэн.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг нэмүү өртөг шингээх, үнэ цэнийг бий болгох төслүүд болон төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэн экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж буй "Mining week & Minepro-2024" арга хэмжээг зорин ирж Эрдэнэс Монгол нэгдлийн асарт зочилж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар зочиллоо
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.