Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хойшлуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хоёрдугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч хамтарсан Засгийн газрын бүтэц, төсөв тойрсон маргаан, намуудын дотоод уур амьсгал, намын дарга нар дээр яригдаж болзошгүй хариуцлагын асуудлаас улбаалан намууд өнөөдрийг хүртэл их хурлаа хийгээгүй хэвээр байна.

Иймд намын дарга нар хамтарсан Засгийн газрыг хамгаалж үлдэх нөгөө талдаа хуулийн зөрчил үүсгэхгүй байх агуулга дор тус хуулийн заалтын хэрэгжих хугацааг Ерөнхийлөгчийн сонгууль дуустал буюу 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах санаачилгыг гаргаад байна. Тодруулбал, хуульд заасан "2024 оны долоодугаар сарын 01"-ний өдрөөс хойш зургаан сарын дотор" гэснийг "2027 оны наймдугаар сарын 1" гэж өөрчлөхөөр өргөн барьжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар зочиллоо
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!