Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байна" гэж гомдол гаргасан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, Фэйсбүүк хуудсанд Zaya. Tse гэх хаягнаас "Н. Батсуурь бид хоёр 2010 оны 1 сард, охиныгоо 8 сартай байхад салсан. Хүүхдийг нь төрүүлчихсэн юм чинь эцгийг нь муулаад яахав, нэг өдөр охиноосоо уучлал гуйгаад үнэнгээ хэлэх болов уу гэж бодоод тэвчээртэйгээр хүлээсэн. Гэвч Н.Батсуурь нь нэг ч удаа охинруугаа холбоо барьсангүй, нэг ч утсаар залгасангүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсч торниж байгааг асуулгүй 15 жил боллоо. Тиймээс ШШГЕГ-т өргөдөл, гомдол гаргасан" хэмээн нийтэлсэн нь шүүмжлэл дагуулж, олны бүхимдлыг төрүүлээд буй юм.

Энэ талаар Дархан аварга Н.Батсуурьтай холбогдож тодруулахад, "Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Худлаа харлуулах зорилготой мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй" гэх тайлбарыг өглөө.

Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!