Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Чимгээгийн ах: Миний дүүг одоо ч эрүүдэн шүүж байна. Ч.Лодойсамбуу үүнийг түүчээлсэн шүү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. Иргэн Т.Хүрэлбат:

-Миний дүү Т.Чимгээ С.Зориг агсны хэрэгт холбогдоод таван жил 9 сарын ял эдэлсэн. Би өнөөдөр дүүгийнхээ өмнөөс ярина. Учир нь миний дүү ярьж хэлэх гэж байгаагаа мартдаг, унадаг татдаг болсон.

2015 оны Тагнуулын байгууллагын зохион байгуулалтаар прокурорын зөвшөөрлөөр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажилтнуудын оролцоотойгоор яргалалт, тамлалтыг даваад гарсан. Гэхдээ одоо ч эрүүдэн шүүлт нь үргэлжилж байна. УИХ-ын гишүүнээр түүчээлж байна. Сая аравдугаар сарын 2-нд С.Зориг агсны хөшөөн дээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Энэ хэрэг илэрсэн" гэж ярьсан. Монгол Улсын дээд шүүх, прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл УИХ-ын гишүүн нь өнөөдөр ард түмэнд ийм мэдээлэл өгөөд байж байна. УИХ-ын гишүүн болчхоороо дураараа хэн нэгний нэр төрийг гутааж болдог юм уу. Сахилгын хороо нь уг гишүүнд арга хэмжээ авч өгөөч ээ.

Өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байна
Өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байна
 
ШУУД: “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ УЕПГ-т гаргаж байна