Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АҮББХ: С.Ганбаатарын байнгын хороо “Админерал“-ийг шалгах Ажлын хэсгийг маргааш байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Маргааш буюу мягмар гарагт УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдахын нэг нь Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо юм. Тус байнгын хороог УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалдаг билээ. Тэгвэл маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас онцолбол,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм. Өөрөөр хэлбэл, "Админерал" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулна гэсэн үг.

Тодруулбал, зураг төсөлгүй барилгын ажил явуулсан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажил хийсэн" гэх асуудлуудын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой"-н баяжуулах үйлдвэрийн 18 обьект, Бортээгийн уурхайн нүүрс боловсруулах үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг зогсоосон байдаг.

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлагаар ажиллаж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлагаар ажиллаж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан
 
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.