"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Иргэн Т.Хүрэлбат ярианы эхэнд "Миний дүү Т.Чимгээ С.Зориг агсны хэрэгт холбогдоод таван жил 9 сарын ял эдэлсэн. Би өнөөдөр дүүгийнхээ өмнөөс ярина. Учир нь миний дүү ярьж хэлэх гэж байгаагаа мартдаг, унадаг татдаг болсон" гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн
-Эрүүдэн шүүлт Монгол Улсын шүүхээр үргэлжилж байна. Нөхөн төлбөрийн асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандтал есөн удаа буцаасан. Буцах үндэслэл ньтэмдэгтийн хураамж төлөөгүй гэх шалтгаанаар.
"Т.Чимгээ, Бямбасүрэн гэх хоёр хүний Улаанбаатар хотод өглөө 09:00 цагт байхгүй бол шоронд хийнэ" гэх дарамтанд ороод гэр орноо орхиод 90 настай хөгшин, гурван хүүхдээ аваад хотод ирсэн.
Орхиод явсан байшин маань одоо тэнэмэл хүмүүс, золбин нохойны үүр болоод балгас болсон байна лээ. Үүнийг шүүхээс нэхэхээр боломжгүй гээд нөгөө бол тэмдэгтийн хураамж төлөөгүй гээд байх юм.
Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон тохиолдолд тэмдэгтийн хураамж төлөхгүй гээд хууль байхад хуулиа дагахгүй байна. Энэ чинь өөрөө эрүүдэн шүүлт. Хохирлыг барагдуулах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!