"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр болсон.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас /ШШГЕГ/ асуумаар байна. Танайд хүн амины хэргийг нуудаг байдал газар авчээ. УИХ-ын гишүүдэд маш их мэдээлэл ирдэг. ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр ангид УИХ-ын сонгуулийн өмнө хүн толгойгоо тасдуулж нас барсан хэргийг та нар яагаад нуусан бэ. Энэ мэтээр нуун дарагдуулсан хэргүүдийн талаарх мэдээлэл ирж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Цэргийнхүү гэж нөхөртэй холбоотой хүний амь эрсэдсэн.
Шагналаа угааж салхинд гарч яваад согтуурч байгаад нэгнээ "нухаад" хаячихсан.
Яагаад ийм хэргүүдийг нуугаад байна. О.Алтангэрэл сайд энэ талаар мэдсэн үү. ШШГЕГ-ыхан хоригдож байгаа хүмүүсийг эрүүдэн шүүж, эмчилдэг газар нь "Сонгдо" эмнэлгийн найман давхар болчхоод байгаа юм байна лээ" гэв.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд "421 дүгээр ангид хүн амины хэрэг гараагүй. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 21-нд тус ангийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанийн үйлдвэрийн чулуу бутлагч машинд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байж болзошгүйгээс болж нэг хүмүүжигч хавчуулагдан нас барсан.
Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан хүнтэй холбоотой асуудлын хувьд агаар салхинд гарсан нь тогтоогдсон. Амь хохирогч Х нь манай алба хаагч байсан.
Эрүүл мэндийн шалтгаанаар бурхан болсон юм байна лээ. Гэхдээ зодоон цохион болоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!