УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр,"Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог. Тэгснээ Ерөнхийлөгчийн хоригийг талархалтай хүлээж авч байна гэж байна. Энд яг хэн буруутан болж дуусав аа. УИХ-ын гишүүдээ буруутгаж байгаа юм уу. Үгүй шүү дээ. УИХ-ын гишүүд хэлээд л байсан. Өнөөдөр хориг яриад суухгүй байх боломж байсан" гэлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!