Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Төсөв баталсан УИХ-ын чуулганы хуралдааны бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлт УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд 10 хоносон ч гаргаж өгсөнгүй. Олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардаад ч гаргаж өгөхгүй байгаагийн учиг юу байна.
Гар санал хураалтаар УИХ-ын дарга “нүдээрээ” тоолж баталсан Төсвийн хууль ингэхэд хуульд заасан яг гишүүдийн ирц, оролцоотой “батлагдсан” уу. Батлахдаа доторх тоо нь яг мөн үү, хэн нэгэн засвар хийсэн үү гэх мэт асуултад хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Төсөв баталсан УИХ-ын чуулганы хуралдааны бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлт УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд 10 хоносон ч гаргаж өгсөнгүй. Олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардаад ч гаргаж өгөхгүй…
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) November 20, 2024
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!