Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

24-ний өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 26, 27-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.