ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цаг уур орчны шинжилгээний газар, Тээврийн цагдаагийн албанаас цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулсан. Харин ЗТХТ-өөс 2024.11.24-ний 11.51 цагийн байдлаар замын нөхцөл байдлын мэдээллийг гаргасан байна.

  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 62км, 75км-85км, 171км-172 км-ийн хооронд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна.Та бүхэн хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчино уу. Зам хариуцагч: "Багануур АЗЗА" ТӨХК
  • Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын үзлэг хийж байна. Цас орж, зорчих хэсэгт тогтож байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой хурдаа тохируулан зорчино уу. Зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч: "Харгуй" ТӨХК
  • Улаанбаатар-Арвайхээр чиглэлд явган шуургатай байна. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд үзлэг хийгдэж байна.Зам даваа саадгүй. Зам хариуцагч: "Өвөрхангай АЗЗА" ТӨХК
  • Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр бүүдгэр, цас орж, явган шуургатай байна, зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч: "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!