Л.Гансүх: Ц.Элбэгдорж, Б.Хурц нар хуулийн байгууллагаар ХОНГИЛ үүсгээд, төрийн эргэлт хийсэн хүмүүс

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнөөдөр Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулж байна. Сонсголд өөрсдийгөө эрүүдэн шүүлтийн хохирогч гэж үзэж буй 50 гаруй иргэн бүртгүүлжээ. Эдгээрийн дунд УИХ-ын гишүүн асан Л.Гансүх багтаж байна.

Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Эрүүдэн шүүлтийн гол буруутан нь дандаа дарга нар байдаг. Жишээлбэл, бидний яриад байдаг Ц.Элбэгдорж, Б.Хурц нар бол хуулийн байгууллагыг ашиглаад төрийн эргэлт хийсэн шүү дээ. Тэд эхлээд хуулийн байгууллагуудад тодорхой хонгил бий болгоод, хамгийн эхэнд Прокурорын мөрдөн гэх байгууллагыг АТГ-ын доор авчирч Б.Хурцыг томилсон. Б.Хурц 2-р хүн хэрнээ даргадаа ч захирагддаггүй хүн байсан.

Түүнчлэн Н.Энхбаяр, С.Зориг, Гансүхийн гээд гурван хэрэгт н.Батжаргал гээд ганцхан прокурор ажилладаг байхгүй юу. Хонгил гэж энийг л хэлнэ. Хонгил бий болгодог тогтолцоо одоо ч яваад байна. Б.Хурц гэж хүн өнөөдрийг хүртэл зүгээр л явж байна. Яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ" гэх байр суурийг илэрхийлэв.

Т.Чимгээгийн ах: Миний дүүг одоо ч эрүүдэн шүүж байна. Ч.Лодойсамбуу үүнийг түүчээлсэн шүү
Т.Чимгээгийн ах: Миний дүүг одоо ч эрүүдэн шүүж байна. Ч.Лодойсамбуу үүнийг түүчээлсэн шүү
 
Д.Энхтүвшин: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төсвийн зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна
Д.Энхтүвшин: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төсвийн зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!